BLOGGER TEMPLATES - TWITTER BACKGROUNDS

Sunday, May 30, 2010

Данио


ДАНИО
Данио Рерио миний аквариумд удаж байна даа. Энэ загасыг сүргээр нь тэжээдэг ба хоёр зуун жилийн өмнөөс тэжээдэг байсан байна. Эд их хөдөлгөөнтэй, хөгжилтэй амьтад. Данио аквариумд сүрэглэхээрээ хичнээн гоё харагддаг гээч :).

УГ ГАРВАЛ
Данио Пакистан, Энэтхэг, Бангладеш, Непал, Бутанд нийтлэг байдаг. Энэ загасыг үржүүлэхэд харьцангуй хялбар гэж хэлж болно :).

АМЬДРАХ ОРЧИН
Энэ хөгжилтэй загасны онцлог гэвэл тавхан литрийн багтаамжтай аквариумд байсан ч болно. Харин 20 литрийн багтаамжтай шүүлтүүртэй аквариум бол энэ загасны хамгийн тааламжтай орчин юм.
Энэ золигнуудад халаагуур ч хэрэггүй, хөргөгч ч хэрэггүй. Цельсийн 12-оос 32 хэмд байж чаддаг.

АНХААРАХ ЗҮЙЛ
Ганц том дутагдал нь аймар үсэрдэг загас. Аквариумаа зааваал тагтай, таглаатай байлгах хэрэгтэй (нэг сайхан өглөө сэрээд харсан чинь бүгд гзраар нэг унаад үхчихсэн байвал муухай биз дээ? ккк).
Энэ загасны зургийг авах гэж тамаа цайдаг шүү дээ :)). Бас барьж авах гэж зовно доо :)).

ХООЛ ТЭЖЭЭЛ
Данио төрөл бурийн хоол иднэ. Хааяа нэг хөлдөөсөн циклоп өгөөд баярлуулчихаарай даа (ккк). Тэгвэл бол өнгө энэ тэр бол ёстой янзтай болно доо.

ҮРЖИЛ
Үржүүлэхэд амархан, дөнгөж шинээр тэжээж байгаа шинэков хуртэл төл авч чадна :).

1 comments:

Anonymous said...

yum nemeerei