BLOGGER TEMPLATES - TWITTER BACKGROUNDS

Friday, June 25, 2010

Цихлазома (Cichlasoma nigrofasciatum)


ЦИХЛАЗОМА (CICHLASOMA NIGROFASCIATUM)

УГ ГАРВАЛ
Гондурас, Панама, Коста-Рика

ОВОР ХЭМЖЭЭ
7-оос 15 см хэмжээтэй, 10 хүртэл загасыг нэг аквариумнд байршуулж болно.

ЭР ЭМИЙГ ЯЛГАХ ШИНЖ
Эм загас нь эрээсээ биеэр арай бага, шар толбтой байдаг.

АМЬДРАХ ОРЧИН
30-аас 40 литрийн багтаамжтай, тагтай аквариум.
Багцалж ургадаг ургамал тохиромжтой, усны хатуулаг РН 6.8-8.0, хэвийн температур 19-29°С орчим байж болно.

ХООЛ ТЭЖЭЭЛ
Бух төрлийн хоол иднэ. Амьд хоолоор хооллож болно. Ургамлын гаралтай хоол ч бас иддэг (Салатны навч мэтийг бол сайн иднэ :)) Муурны хуурай хоолыг нунтаглаад өгсөн ч болно)

ҮРЖИЛ
7-10 сартайдаа түрсэлж эхэлдэг. Хослуулахын тулд 3-4 сартайд нь хамт байлгах хэрэгтэй. Өөр олон загастай аквариумнд үржих нь ч бий. үржлийн үеийн тохиромжтой дулааны хэм 22-28°С. Зуугаас найман зуу хүртэл тооны түрс шахдаг. Түрс амилах хүртэл эм нь түрсээ, эр нь эргэн тойрноо хамгаална. Гурваас дөрвөн хоногт түрс амилж, дахиад 4-өөс 5 хоног болоод сэлж эхэлнэ.
Анх Тсиклоп, Артем өгнө.
“Hemichromis bimaculatus”, “Herotilapia multispinosa” гэдэг хоёр төрлийн циклидтэй эвцэлдэх нь бий. (сонирхуулахын тулд зургийг нь орууллаа)

Энэ загасыг циклидтэй нь байлгасан нь дээр. Харьцангуй хөдөлгөөнтэй гурам, барбустай байлгаж болох ч, түрслэх үед нь барбус тайван байлгадаггүй.



Hemichromis bimaculatus

Herotilapia multispinosa

Friday, June 11, 2010


За энэ өдрийн мэнд!
Би одоогоор хэдэн нийтлэх материал бэлдэж байна..
2хоног дотроо гарчих байх..
Харин би гэрт байгаа загаснуудаа яахаа мэдхээ байгаад хумууст зархаар шийдлээ..
Байга загаснууд: Барбус Тетразона, Барбус Мутант, Барбус Албинос, Сувдан Гурам, Петушок (Урждэг Петушок), Тсихлид Хар судалтай (ПАРЛАСАН!!! ТУРСЭЭ шаxаж байга,)
Зөндөө Данио Гое өнгтэй байга, Бас Дажгуй Гуппи-нууд байга.. Зарах гэвэл ийм л загаснууд байна..
1 юм хэлхэд манай загаснууд ямар ч өвчин зовлонгуй, би дандаа амид хоол өгөөд байсан болхоор байнга турслэнэ.. Дэлгүүрээс авсан загаснууд чин ноотой байвал танайд очоод л хэд хоноод өвчингөө тараагаад ухчихнэ...

Утас: 99648866

Thursday, June 10, 2010

Цихлида-попугай (Pelmatochromis kribensis)

Photobucket



Photobucket



Photobucket





ЦИХЛИДА-ПОПУГАЙ (PELMATOCHROMIS KRIBENSIS)


ӨӨР ЛАТИН НЭРҮҮД
Kribensis, Krib (англиар), Aquarienkribensis, Königscichlide, Purpurprachtbarsch, Weinroter,Prachtbarsch (германаар)

УГ ГАРВАЛ
Нигер

ОВОР ХЭМЖЭЭ
10 см хуртэл томордог.

ЭР ЭМИЙГ ЯЛГАХ ШИНЖ
Эр нь эмээсээ том биетэй ч өнгө муутай :).

АМЬДРАХ ОРЧИН
40-50 литрийн багтаамжтай аквариумнд 8-аас 10 попугай байлгахад, тэдний дундаас хэдэн хос гарна. Заавал нуугдах газар байх бэлтгэж өгөх ёстой. Тэгэхгүй бол энэ циклидүүд ургамлын үндэс тастаад бухимдаад эхэлдэг. Усны Хатуулаг нь (рН) 6.0-7.8 орчим, дулаан нь ердийн нөхцөлд 22-26°С байвал тохиромжтой. Зөөлөн усанд их дуртай, энэ нь бас өнгөнд нь ч гэсэн сайн. Байнгын агааржуулагч, ус шүүгчтэй байлгаарай. Долоо хоног бүр усны гуравны нэгийг сольж, шинэчлэх шаардлагатай .

ХООЛ ТЭЖЭЭЛ
Хоол голохгүй, бүх төрлийн хоол иддэг ч ургамлын гаралтай хоол заримдаа заавал өгөх хэрэгтэй

ҮРЖИЛ
Төрөхөд бэлэн болох хугацаа нь 9-12 сар юм. 8-аас 10 загаснаас хосолсон загасуудыг нь ялгаж аваад тусад нь аквариумнд байлгаарай. Тэгэхдээ усыг нь байнга сольж, 28 хэмийн дулаанд байлгавал түрслэхэд тааламжтай орчин бүрдэнэ. Хос циклидүүд түрсээ амь шигээ хамгаалдаг. Эм нь 100-аас 300 орчим улаавтар бор өнгийн түрс гаргадаг. Заримдаа эцэг эх эсвэл зөвхөн эх ни турсээ хамгаалдаг.
Түрс хоёроос дөрвөн өдрийн дотор амилж эхэлнэ. Үүний дараа зургаагаас найман өдөр болоход сэлж эхэлнэ. Зулзаганд зөвхөн сэлж эхэлсэн хойно нь л хоол өгч болно шүү !!!!!!!!!!! Аааа бас нэг нарийн учир бий. Зулзаганы хүйс усны хатуулагаас шалтгаална. Усны хатуулаг рН нь 5.05 байхад 96 хувь нь эр, рН нь 6.1 үед 52 хувь нь эр, харин РН нь 6.9 байхад 80 хувь нь эм болдог гэнэ лээ шүү.

Tuesday, June 8, 2010

Тайланд Барбус (Barbus schwanefeldi)

Photobucket

Тайланд Барбус - хөдөлгөөнтэй, найрсаг загас, тсиклид-уудтэй тсуг байлгаж болно..
Сургээр ни тэжээвэл их зохимжтой, гантсаар ни тэжээвэл их ууртай, хөдөлгөөн муутай, за бараг айхтар махчин л болно гэсэн уг.. Энэ барбус-ууд маани алтлаг өнгтэй байдаг, Залуу барбус-ууд ни мөнгөн өнгтэй.. Том болохийн хэрээр энэ загсанд маани суул, сэрвээнд ни улаан~хар хурээ тодорч эхлэнэ..

Хэрвээ та энэ загсийг сонирхож байвал та эхлээд өөрөө тэжээж узэх хэрэгтэй ..
Тайландуудад жижиг ширхэгтэй хайрга (Хайрга-аар тоглодог), Том навчтай сайн ундэстэй ургамлууд хэрэгтэй.. Маш хөдөлгөөнтэй загас учир сэлэх зай улдээх хэрэгтэй.. 1 юм зөвлөхөд Тайландуудийг тэжээхдээ +150 аквариум-д хийгээрэй..

Энэ барус-ууд маани их өлсөглөн загас.. Хооллолтийн хувид таний өгсөн хоолийг бугдийн иднэ гэхдээ хоолийг ни ихдуулвэл хямрах, ухэх аюултай.. Хоол ни ургамлийн гаралтай байвал сайн (Ялтсан хоол) этр бол загсанд их өнгө оруулна...
Хэрэв ургамлийн гаралтай хоол өгөхгүй бол энэ загас маани аквариум дах ургамлаа тасчаад хаяна шөө..

Усний xатууллаг ни (pH) – 10 байхад алзахгуй.. 22-25°C,

Турслэхийн хувид монголд их хэтсүү.. Турс шахахдаа 3000Турс шахна
Том найрсан загастай хийж болно..

Энэ загас их том болдог шоо 35СМ хуртэл
Эр эмийг ялгах боломжгуй 2дах удаага турс шахах уед ажиглах боломжтой гэхдэ их хэтсүү

Энэ загсийг найрамдалтай гэдэг боловч жижиг хөршүүдээ идэх ни элбэг..

Thursday, June 3, 2010

Сом

СООМ
Соомны төрөлд нийт 2500 орчим загас багтдаг байна. Аквариумд тэжээж гаршуулсан 800-1000 төрөл байдаг. Худалдаанд бүгд байдаггүй. Соом бол аквариумыг цэвэрлэдэг загас юм. Төрөл бүр өөр өөр зориулалттай. Зарим нь хайрга цэвэрлэдэг бол бас аквариумын шилний өнгөр арилгадаг, ургамлын навч цэвэрлэдэг, хөхдөг гэх зэрэг маш олон төрөл бий.

КОРИДОРАС
Коридорас бол эв найрамдалтай, хөдөлгөөнтэй, хоолны үлдэгдэл маш сайн иддэг, сайн цэвэрлэгч л дээ. Коридорас алтан загастай сайн хамтарна (алтан загас маш их бааж, хоолоо идэхгүй орхидог ч, коридорас үүнийг нь сайн цэвэрлэдэг). Соом дотор гоё өнгөтэй төрөл олон бий. Манайхны хэлдэгээр бол гахайн соом шүү дээ :).Photobucket Photobucket Photobucket Photobucket

Мууран Сом
Манайхны нэрлэж заншсанаар бол “Мууран Сом” бас “Моодонд” ороод байгаа :). Энэ загас бүх төрлийн үүргийг гүйцэтгэнэ. Аквариумд хагас метр хүртэл томордог энэ соом, томрох тусмаа залхуу болж ажлаа орхидог. Photobucket

ХӨХДӨГ СООМ
За хамгийн хямдхан, хамгийн элбэг, хамгийн хэрэгцээтэй соом бол Антситрус юм. Манайхан “Хөхдөг соом” гэдэг юм билээ. Энэ загас маш сайн хөхөж аквариумны өнгөр толбыг сайн арилгана, ургамал ч гэмтээхгүй. Том аквариумыг ч сайн цэвэрлэнэ. Энэ загасыг олоход ядаад байх юмгүй. Бараг бүх дэлгүүрт бий. Үнэ нь 3000-аас дээш байдаг.
Photobucket

СИНОДОНТИС
Онцолж хэлэх бас нэг соом бол синодонтис юм. Багадаа маш хөдөлгөөнтэй, найрамдалтай байх болно. харин томроод ирэхээрээ зан нь хувирч ургамал сугалж гаргах, аквариумын ёроол бужигнуулах гэх мэт асуудал гардаг. Энэ соом циклидүүдтэй хамт байхад яг таарна. Photobucket

АКУЛАН СООМ
Эцэст нь нэмж хэлэх соом бол акулан соом бөгөөд томрохоороо 1.5 метр хүрдэг. Сайн ангууч ч болдог учир авах эсэхээ сайн бодож аваарай даа. Ер нь соом бол аквариумд нэг их гоё харагддаггүй. Гэхдээ аквариумыг гайхалтай цэвэрхэн байлгаж, таатай нөхцлийг бүрдүүлдэг загас :). Photobucket

Tuesday, June 1, 2010

Акар

Akar
АКАР
Юуны өмнө энэ загасыг анх тэжээж байгаа, эсвэл туршлага суугаагүй нөхдүүд тэжээх хэрэггүй гэж зөвлөе.

ОВОР ХЭМЖЭЭ
Акарууд аквариумд ер нь дээд тал нь 15 сантиметр том болдог (ховор узэгдэл л дээ, минийх 13 см-ээс томрохгүй л байна :)).

ЭР ЭМИЙГ ЯЛГАХ ШИНЖ
Эр нь эмээсээ тод гоё өнгөтэй, арай том байдаг.

АМЬДРАХ ОРЧИН, ААШ АРАНШИН
Акарыг өөр циклидүүдтэй нэг аквариумд хамт байлгаж болохгүй. Учир нь өө төрлийн загастай заавал зодоон хийдэг. Харин хөдөлгөөнтэй, махчин биш загастай зохицоод байж чадна (гурам, бартус, тетразона, янз бүрийн соом энэ тэртэй хамт гайгүй амьдраад байдаг).

Энэ айхавтар загасыг хосоор нь 100 литрээс дээш багтаамжтай аквариумд байлгадаг.
Ургамлын тухайд гэвэл том навчтай, хайрганд нь сайн суулгасан байх хрэгэтэй.
Тэгэхгүй бол энэ загаснууд чинь аймаар ухах дуртай. Эсвэл аквариумдаа хиймэл ургамал хийчих. Нэг буланд нь том чулуу тавиарай. Түрсээ шахахg; тохиромжтой газар болно.

АНХААРАХ ЗҮЙЛ
Акар маш амархан өвчилдөг загас учир цэвэрхэн усанд байлгаарай. (Бохир
усанд удаан байвал амархан өвчилнө. Эмчлэх маш хэцүү (иxэнх дээ үхчих гээд байдаг) тийм болохоор ус нь цэвэрхэн байгаа эсэхийг байнга анхаараарай. Дулаан нь цельсийн 25-27 хэм байхад хангалттай.

ХООЛ ТЭЖЭЭЛ
Голдуу амьд, эсвэл хөлдөөсөн хоолоор хооллоно.

ҮРЖИЛ
Акар маш гэр бүлсэг загас, Сайн хосууд барагтай бол муудалцахгуй, бүр бараг нэмэлт арчилгаа шаардахгүйгээр өөрсдөө түрсээ шахаж, өөрсдөө арчилдаг гэхүүд ээ. Акарыг байнга хосоор нь хамт байлгах хэрэгтэй гэж зөвлөх байна. Удаан хугацаагаар бие биеэсээ хол байвал ааш араншин нь таарахаа больж муудалцаж эхэлдэг.
Акарыг үржүүлэхэд амархан, зуун хувийн боломжтой. Акарууд зулзагаа долоо хоног л арчилдаг. Нэг том сул тал нь акарууд зулзага байхдаа бие бие рүүгээ дайрч, алах нь элбэг. Жижг аквариумтай бол бүгд бие биеэ алаад дуусдаг. Сайн хоолтой байсан ч гэсэн алаад л байдаг.