BLOGGER TEMPLATES - TWITTER BACKGROUNDS

Thursday, June 3, 2010

Сом

СООМ
Соомны төрөлд нийт 2500 орчим загас багтдаг байна. Аквариумд тэжээж гаршуулсан 800-1000 төрөл байдаг. Худалдаанд бүгд байдаггүй. Соом бол аквариумыг цэвэрлэдэг загас юм. Төрөл бүр өөр өөр зориулалттай. Зарим нь хайрга цэвэрлэдэг бол бас аквариумын шилний өнгөр арилгадаг, ургамлын навч цэвэрлэдэг, хөхдөг гэх зэрэг маш олон төрөл бий.

КОРИДОРАС
Коридорас бол эв найрамдалтай, хөдөлгөөнтэй, хоолны үлдэгдэл маш сайн иддэг, сайн цэвэрлэгч л дээ. Коридорас алтан загастай сайн хамтарна (алтан загас маш их бааж, хоолоо идэхгүй орхидог ч, коридорас үүнийг нь сайн цэвэрлэдэг). Соом дотор гоё өнгөтэй төрөл олон бий. Манайхны хэлдэгээр бол гахайн соом шүү дээ :).Photobucket Photobucket Photobucket Photobucket

Мууран Сом
Манайхны нэрлэж заншсанаар бол “Мууран Сом” бас “Моодонд” ороод байгаа :). Энэ загас бүх төрлийн үүргийг гүйцэтгэнэ. Аквариумд хагас метр хүртэл томордог энэ соом, томрох тусмаа залхуу болж ажлаа орхидог. Photobucket

ХӨХДӨГ СООМ
За хамгийн хямдхан, хамгийн элбэг, хамгийн хэрэгцээтэй соом бол Антситрус юм. Манайхан “Хөхдөг соом” гэдэг юм билээ. Энэ загас маш сайн хөхөж аквариумны өнгөр толбыг сайн арилгана, ургамал ч гэмтээхгүй. Том аквариумыг ч сайн цэвэрлэнэ. Энэ загасыг олоход ядаад байх юмгүй. Бараг бүх дэлгүүрт бий. Үнэ нь 3000-аас дээш байдаг.
Photobucket

СИНОДОНТИС
Онцолж хэлэх бас нэг соом бол синодонтис юм. Багадаа маш хөдөлгөөнтэй, найрамдалтай байх болно. харин томроод ирэхээрээ зан нь хувирч ургамал сугалж гаргах, аквариумын ёроол бужигнуулах гэх мэт асуудал гардаг. Энэ соом циклидүүдтэй хамт байхад яг таарна. Photobucket

АКУЛАН СООМ
Эцэст нь нэмж хэлэх соом бол акулан соом бөгөөд томрохоороо 1.5 метр хүрдэг. Сайн ангууч ч болдог учир авах эсэхээ сайн бодож аваарай даа. Ер нь соом бол аквариумд нэг их гоё харагддаггүй. Гэхдээ аквариумыг гайхалтай цэвэрхэн байлгаж, таатай нөхцлийг бүрдүүлдэг загас :). Photobucket

0 comments: