BLOGGER TEMPLATES - TWITTER BACKGROUNDS

Friday, June 25, 2010

Цихлазома (Cichlasoma nigrofasciatum)


ЦИХЛАЗОМА (CICHLASOMA NIGROFASCIATUM)

УГ ГАРВАЛ
Гондурас, Панама, Коста-Рика

ОВОР ХЭМЖЭЭ
7-оос 15 см хэмжээтэй, 10 хүртэл загасыг нэг аквариумнд байршуулж болно.

ЭР ЭМИЙГ ЯЛГАХ ШИНЖ
Эм загас нь эрээсээ биеэр арай бага, шар толбтой байдаг.

АМЬДРАХ ОРЧИН
30-аас 40 литрийн багтаамжтай, тагтай аквариум.
Багцалж ургадаг ургамал тохиромжтой, усны хатуулаг РН 6.8-8.0, хэвийн температур 19-29°С орчим байж болно.

ХООЛ ТЭЖЭЭЛ
Бух төрлийн хоол иднэ. Амьд хоолоор хооллож болно. Ургамлын гаралтай хоол ч бас иддэг (Салатны навч мэтийг бол сайн иднэ :)) Муурны хуурай хоолыг нунтаглаад өгсөн ч болно)

ҮРЖИЛ
7-10 сартайдаа түрсэлж эхэлдэг. Хослуулахын тулд 3-4 сартайд нь хамт байлгах хэрэгтэй. Өөр олон загастай аквариумнд үржих нь ч бий. үржлийн үеийн тохиромжтой дулааны хэм 22-28°С. Зуугаас найман зуу хүртэл тооны түрс шахдаг. Түрс амилах хүртэл эм нь түрсээ, эр нь эргэн тойрноо хамгаална. Гурваас дөрвөн хоногт түрс амилж, дахиад 4-өөс 5 хоног болоод сэлж эхэлнэ.
Анх Тсиклоп, Артем өгнө.
“Hemichromis bimaculatus”, “Herotilapia multispinosa” гэдэг хоёр төрлийн циклидтэй эвцэлдэх нь бий. (сонирхуулахын тулд зургийг нь орууллаа)

Энэ загасыг циклидтэй нь байлгасан нь дээр. Харьцангуй хөдөлгөөнтэй гурам, барбустай байлгаж болох ч, түрслэх үед нь барбус тайван байлгадаггүй.



Hemichromis bimaculatus

Herotilapia multispinosa

0 comments: