BLOGGER TEMPLATES - TWITTER BACKGROUNDS

Saturday, July 17, 2010

Бабочка (Apistogramma ramirezi)



Бабочка (Apistogramma ramirezi) Уг гарал: Венезуэль, Колумбия Manaihan Link To The Post gej delgerengui uzehiig medej baiga baih gej naidnam!

Овор Хэмжээ:
5-7 см, сонирхогчидийн аквариумд арай бага байдаг.
Эр эмийг ялгах шинж:
Охин загасний гэдэс нь ягаан туяатай, үүнээс гадна өөр цихлидүүд шиг сэлүүрүүд нь эрэгтэй загасаасаа арай богино. Эрэгтэйгийх нь нурууний сэлүүрийн эхний 2 цацраг нь бусдаасаа илүү урт.
Амьдрах орчин, нөхцөл:
Аквариум 20 литрээс дээш, ургамал нь өтгөн суулгасан байх шаардлагтай. Хатууллаг нь pH 5.8-7.5 , Температур нь 24-32°С. Агааржуулагч хүчтэй байж болохгүй, гэхдээ сайн фильтр шаардана. Усыг 7хоногт 25-30% солино. Бабочка бол эмзэг талдаа, ямарваа нэгэн бохир, химийн тогтворгүй байдал гархад дорохноо өвчилдөг.
Хоол, Тэжээл:
Бүх төрлийн хоол иднэ. Бусад загсийга шоглох талдаа байдаг учир сайн уурагтай хоол уурагтай хоол өгнө. Зөвлөхөд байнга 1 хоолоор хооллохгүй ээлжилж өгнө.. Амьд хоол өгж болно.
Үржил: 4-7 сар болж байж үржилд орно. Аквариум 20-40 литр хангалттай. Температур нь 28-33°С. Үржилийн үед агааржуулалт өдөрт 3цаг л байхад хангалттай. Түрсээ тэгш гадаргуутай чулуу нь дээр эсвэл аквариумны ёроолд ухаж хадгална. 100-300 түрс шахна.. Эцэг эх нь түрсээ байнга хамгаална.. Ихэнхдээ түрсээ идчихдэг, тийм учир аквариумнааса эцэг эхийг нь гаргаад зөвхөн түрсээ үлдээнэ.. 1.5-4 өдөр болж байж түрс нь амилдаг (температур-аас маш их шалтгаалдаг), өшөө 3-5 хоногийн дараа төл нь сэлж эхлэнэ. Эхэндээ амьд тоос, артём өгж болно. Хамгийн чухал нь усны чанраа хадгалах! Бабочка бол бараг ихэнхь загастай зохицно (алтан-загас, гуппи-ээс бусадтай нь ер нь бол дажгүй) Альбиносон бас алтан төрлүүд байдаг.. Альбинос улаан нүдтэй 2-3 жил наслана.

0 comments: