BLOGGER TEMPLATES - TWITTER BACKGROUNDS

Sunday, October 31, 2010

Гарчиггүй

Энэ өдрийн мэнд залуусаа? Ойрд гадуур яваад юун блог-оо ч мартаад загсаа хүртэл мартах гэж байна.. Кк. Та бүхэн надад 1 тус болооч. Надад хуучин аквариумд хэрэглэж байсан замагтсан удаан хугцаанд аквариумд байсан модны үндэс, бут мэт аквариумны чимэглэл байвал хайрлаач залуусаа. Жич (Хуучин хэрэглэж байсан, зөвхөн модон)
За залууса удахгүй Терниц-ийн тухай бичнээ.


Sunday, October 24, 2010

Piranha

За сайн байцгаануу залууса? Одоо 10сар дуустал би 1 төрлийн загаснуудыг оруулхаар шийдлээ.. Би монгол нэрийг нь мэдэхгүй юм орсоор xарациновый гэх юм.. (За тэгээд мэддэг улсууд нь хэлээд өгөөрэй).
За "харациновый" энэ төрөлд бүx төрлийн неонууд, терниц, тетра-нууд, пирани-ууд багттаг би бүх загасыг нь бичэх гэсээр байтал 1 нас нэмэх юм шиг байна :D
За энэ удаа хамгийн том xарациновые төрөлд багттаг загас энэ бол Пирань юм..
За Link to the post дараад дэлгэрэнгүй уншина уу..

Friday, October 22, 2010

Сайн уу, залуусаа

Discus Angel Fish
За залууса сайн байцгаануу..
Ойрд их л завгүй явж байна.
Ганцаара блог хөтлөх ч хэцүү юм тэгээд та бүхнээс
загасны талаар сайн мэддэг.. Англи, орос хэлэндээ сайн хүнийг Блогтоо Author-оор авмаар байна тэгээд та бүхэн өөрийгөө чадна гэж бодож байвал ggesu@yahoo.com
Блоггер этр чадахгүй гэж байга хүн санаа зоволтгүй би туслах болно
За та бүхнийг хүлээж байдаа..

Wednesday, October 13, 2010

Swordtail



Сайн байна уу?

Өмнө нь би Мечнос-ийн тухай нийтлэл оруулж байсан одоо арай тодорхой илүү их мэдээлэлтэйгээр нитлэх санаа төрлөө..



Мечносууд Төв Америк, Мексик, Гондурас, Гватемал-ын ойролцоогоор нутагладаг. Энэ хөдөлгөөнтэй загас нь нуур, цөөрөм, том голын салаа жижиг голоор урсгал багатай газаруудаар амьдардаг. Энэ загас нь XX зуунд европ-д аваачин дэлхийн аквариум-чидийн дуртай загас болсон.. Аквариумчид одоог хүртэл Гуппи гэхээсээ илүүтээгээр Мечнос-ийг сонгон авдаг.

Одоо үед Мечнос-ийг туршилтанд оруулан маш олон өнгний вариацуудийг гаргаж авсан. Одоо бол байгалийн өнгөөрөө үлдсэн мечнос маш ховор. Мөн Сүүл, Сэрвээ нь хүртэл өөрчлөгдсөн байна.
Улаан, алтан, лимонон шар, хар, бар (Хар улаан холилдсон), эрээн (Хар улаан цагаан)

Мечнос гэдэг нэр нь орсоос Элдэн Сүүлт гэж орчуулагдана. Ийм нэр авсан учир нь эр загасууд нь сүүлэндээ хурц урд жадтай байдаг болоод ийм нэр авсан..
Эм загасууд нь эрэгтэй загасаасаа маш амархан ялгагдана арай том, сүүл нь сэлэмгүй..
Маш томорлоо гэхэд эм загас нь 8-10см, эрэгтэй загас нь 8см байдаг.

Аквариум тохируулахдаа жижиг навчтай, шигүү авсан нь дээр яагад гэвэл зулзага нь том загаснаас нуугдахад их хэрэгтэй..
Аквариум маш том байх шаардлагагүй ба маш сайн агааржуулагчтай байх хэрэгтэй..
Маш хөдөлгөөнтөи загас учир аквариумнаас үсрэх дуртай байдаг тул аквариумд заавал таг байх хэрэгтэй .

Холлолтын хувьд. Бүх хоол иднэ амьд хоол өгж болно..
Мечнос нь бараг бүх махчин бус загастай зохицоод амьдарч чадна..

Үржилт.
Мечнос нь амьд төрдөг загасны тоонд ордог ба 15-100 зулзага гаргадаг..
Хээлтэй эхийг нь тусд нь маш шигүү ургамалтай аквариумд суулгана.
Зулзагласны дараа эхийг нь үржилтийн аквариумнаас гаргана.
Зулзаг нь төрөнгүүтээ шууд хооллож эхлэнэ цицкоп, артем өгвөл зохистой.
Зөв хоолловол маш хурдан томордог 3-4 сар гэхэд эр загасийн жад нь гарж ирдэг..
5сар болоод үржилтэнд ордог..

Та Мечнос авхаар шийдсэн бол маш сайн ажиглах хэрэгтэй...
Бие нь дээгүүр нь юм туурсан байна уу? Сүүл Сэрвээ далбаа-гаа хураасан байна уу?
Хөдөлгөөн нь хэр байна? гэх мэт асуудлууд бүгд өвчинтөи холбоотой байдаг.
Нэмж зөвлөхөд та шууд аквариум-лууга хийхээс өмнө нь Мечнос-оо давслаг усанд 10мин байлгаад хийвэл өвчин паразит-аас нь салгадаг ба цаашид өвчин халдахаас сэргийлнэ..

Мечнос бол хаа сайгүй байдаг элбэг загас.. Бараг бүх загасны дэлгүүрүүдээр байга гэж бодож байна

Thursday, October 7, 2010

Tropheus Moorii


За энэ удаа их ховор сонин цихлид оруулхаар шийдлээ.
Трофеус Мура (Монгол Нэр бараг байхгүй байх)

Энэ загас нь Цихлид-ний төрөл ба Африк, Танганьика Нууранд байдаг

Биеийн хувьд 15см урт.. Энэ загасны 30 өнгний төрөл гаргаж авсан байна..
Эр Эмийг ялгах бараг боломжгүй яг адилхан өнгөтэй биений хэмжээ бүх юм нь адил зөвхөн түрслэх үед ялгах боломжтой..

Энэ загасыг Танганьика Нуурын бүх цихлидтэй байлгаж болно (100см-аас бага загастай).. Аквариум-аа хийхдээ агуу, хад чулуу, нуугдах нүх этрийг сайн гаргаж өгөх хэрэгтэй. Градус гэвэл 24-27С бхад гайгүй.. Хэт их өндөр градустай байвал Дистроф гэдэг өвчин тусаж магадгүй.. Усыг долоо хоногт 2 удаа 10% солих хэрэгтэй. Усны хатууллаг нь pH7.2-8.5 болно..

Хооллолтын хувьд ургамалын гаралтай байвал зүгээр.. Мэдээж амьд хоол иднэ.. Өдөрт 3ан удаа бага багаар хоолловол их тохиромжтой..

Xарактер-ийн хувьд жоохон асуудалтай их зодолдох дуртай.. Аквариум-д байлгахдаа 5-6 залуу цихлид-ээ хийгээд том болтол нь дасгах хэрэгтэй.. Энэ загасийг байнга ажилгаж байх хэрэгтэй ба Бусад загсийга шоглоод зодоод байвал илүү загсаа аквариумнаас гаргах хэрэгтэй...

Түрслэхдээ их сонин юм байна.. Градус хатууллаг бүх юмаа яг нийтийн аквариумдаа тавина... Түрслэх үедээ бусад загсаа хөөнө (Цихлид л юм чинь тэгжил таара).. Харин ттүрсээ шахчихаад амандаа хийгээд юмуу эсвэл чулуу нь дээр тавиаад эр загас нь эс-ээ тарааж эхлэнэ 3-5 хоногийн дотор сэлж эхлэнэ.. Эм загас нь том болтол нь амандаа байлгах ба.. 30-45 хоногийн дараа зулзагнууд өөрсдөө сэлнэ, энэ үед төлөө Инкубатор-д (Тусдаа аквариум, гэхдээ хайргагүй, фильтр маш зөөлөн байна)хийнэ..

Их л сонин загас шиг санагдлаа өнгөний хувьд их дажгүй юм..

За тэгээд одооноос эрчимтэй мэдээ-гээ нийтлэнэ гэж бодожк байна..
Хүндэтгэсэн Гэсү