BLOGGER TEMPLATES - TWITTER BACKGROUNDS

Wednesday, October 13, 2010

Swordtail



Сайн байна уу?

Өмнө нь би Мечнос-ийн тухай нийтлэл оруулж байсан одоо арай тодорхой илүү их мэдээлэлтэйгээр нитлэх санаа төрлөө..



Мечносууд Төв Америк, Мексик, Гондурас, Гватемал-ын ойролцоогоор нутагладаг. Энэ хөдөлгөөнтэй загас нь нуур, цөөрөм, том голын салаа жижиг голоор урсгал багатай газаруудаар амьдардаг. Энэ загас нь XX зуунд европ-д аваачин дэлхийн аквариум-чидийн дуртай загас болсон.. Аквариумчид одоог хүртэл Гуппи гэхээсээ илүүтээгээр Мечнос-ийг сонгон авдаг.

Одоо үед Мечнос-ийг туршилтанд оруулан маш олон өнгний вариацуудийг гаргаж авсан. Одоо бол байгалийн өнгөөрөө үлдсэн мечнос маш ховор. Мөн Сүүл, Сэрвээ нь хүртэл өөрчлөгдсөн байна.
Улаан, алтан, лимонон шар, хар, бар (Хар улаан холилдсон), эрээн (Хар улаан цагаан)

Мечнос гэдэг нэр нь орсоос Элдэн Сүүлт гэж орчуулагдана. Ийм нэр авсан учир нь эр загасууд нь сүүлэндээ хурц урд жадтай байдаг болоод ийм нэр авсан..
Эм загасууд нь эрэгтэй загасаасаа маш амархан ялгагдана арай том, сүүл нь сэлэмгүй..
Маш томорлоо гэхэд эм загас нь 8-10см, эрэгтэй загас нь 8см байдаг.

Аквариум тохируулахдаа жижиг навчтай, шигүү авсан нь дээр яагад гэвэл зулзага нь том загаснаас нуугдахад их хэрэгтэй..
Аквариум маш том байх шаардлагагүй ба маш сайн агааржуулагчтай байх хэрэгтэй..
Маш хөдөлгөөнтөи загас учир аквариумнаас үсрэх дуртай байдаг тул аквариумд заавал таг байх хэрэгтэй .

Холлолтын хувьд. Бүх хоол иднэ амьд хоол өгж болно..
Мечнос нь бараг бүх махчин бус загастай зохицоод амьдарч чадна..

Үржилт.
Мечнос нь амьд төрдөг загасны тоонд ордог ба 15-100 зулзага гаргадаг..
Хээлтэй эхийг нь тусд нь маш шигүү ургамалтай аквариумд суулгана.
Зулзагласны дараа эхийг нь үржилтийн аквариумнаас гаргана.
Зулзаг нь төрөнгүүтээ шууд хооллож эхлэнэ цицкоп, артем өгвөл зохистой.
Зөв хоолловол маш хурдан томордог 3-4 сар гэхэд эр загасийн жад нь гарж ирдэг..
5сар болоод үржилтэнд ордог..

Та Мечнос авхаар шийдсэн бол маш сайн ажиглах хэрэгтэй...
Бие нь дээгүүр нь юм туурсан байна уу? Сүүл Сэрвээ далбаа-гаа хураасан байна уу?
Хөдөлгөөн нь хэр байна? гэх мэт асуудлууд бүгд өвчинтөи холбоотой байдаг.
Нэмж зөвлөхөд та шууд аквариум-лууга хийхээс өмнө нь Мечнос-оо давслаг усанд 10мин байлгаад хийвэл өвчин паразит-аас нь салгадаг ба цаашид өвчин халдахаас сэргийлнэ..

Мечнос бол хаа сайгүй байдаг элбэг загас.. Бараг бүх загасны дэлгүүрүүдээр байга гэж бодож байна

0 comments: