BLOGGER TEMPLATES - TWITTER BACKGROUNDS

Thursday, October 7, 2010

Tropheus Moorii


За энэ удаа их ховор сонин цихлид оруулхаар шийдлээ.
Трофеус Мура (Монгол Нэр бараг байхгүй байх)

Энэ загас нь Цихлид-ний төрөл ба Африк, Танганьика Нууранд байдаг

Биеийн хувьд 15см урт.. Энэ загасны 30 өнгний төрөл гаргаж авсан байна..
Эр Эмийг ялгах бараг боломжгүй яг адилхан өнгөтэй биений хэмжээ бүх юм нь адил зөвхөн түрслэх үед ялгах боломжтой..

Энэ загасыг Танганьика Нуурын бүх цихлидтэй байлгаж болно (100см-аас бага загастай).. Аквариум-аа хийхдээ агуу, хад чулуу, нуугдах нүх этрийг сайн гаргаж өгөх хэрэгтэй. Градус гэвэл 24-27С бхад гайгүй.. Хэт их өндөр градустай байвал Дистроф гэдэг өвчин тусаж магадгүй.. Усыг долоо хоногт 2 удаа 10% солих хэрэгтэй. Усны хатууллаг нь pH7.2-8.5 болно..

Хооллолтын хувьд ургамалын гаралтай байвал зүгээр.. Мэдээж амьд хоол иднэ.. Өдөрт 3ан удаа бага багаар хоолловол их тохиромжтой..

Xарактер-ийн хувьд жоохон асуудалтай их зодолдох дуртай.. Аквариум-д байлгахдаа 5-6 залуу цихлид-ээ хийгээд том болтол нь дасгах хэрэгтэй.. Энэ загасийг байнга ажилгаж байх хэрэгтэй ба Бусад загсийга шоглоод зодоод байвал илүү загсаа аквариумнаас гаргах хэрэгтэй...

Түрслэхдээ их сонин юм байна.. Градус хатууллаг бүх юмаа яг нийтийн аквариумдаа тавина... Түрслэх үедээ бусад загсаа хөөнө (Цихлид л юм чинь тэгжил таара).. Харин ттүрсээ шахчихаад амандаа хийгээд юмуу эсвэл чулуу нь дээр тавиаад эр загас нь эс-ээ тарааж эхлэнэ 3-5 хоногийн дотор сэлж эхлэнэ.. Эм загас нь том болтол нь амандаа байлгах ба.. 30-45 хоногийн дараа зулзагнууд өөрсдөө сэлнэ, энэ үед төлөө Инкубатор-д (Тусдаа аквариум, гэхдээ хайргагүй, фильтр маш зөөлөн байна)хийнэ..

Их л сонин загас шиг санагдлаа өнгөний хувьд их дажгүй юм..

За тэгээд одооноос эрчимтэй мэдээ-гээ нийтлэнэ гэж бодожк байна..
Хүндэтгэсэн Гэсү

0 comments: