BLOGGER TEMPLATES - TWITTER BACKGROUNDS

Friday, December 3, 2010

Скаляр (Scalare)

За өдрийн мэнд..
Өнөөдөр 2дах нийтлэлээ гялзуулчихий..
Скалярийн тухай ямаруу :Р
Скаляр бол маш гое ихэмсэн загас. Аквариумд 100жил болсон ч гэсэн өөрийн алдар нэрээ хаяагүй загас юм даа.. Энэ бол маш сонирхолтой загас.. Төл мөлөө хамгаалж бга этр нь үнэн гое шд...

Өмнөд амеркид, урсгалгүй голонд модны үндэс, цөөрөмд өөрийн гэсэн гэртэй болдог..

Биений хувьд нарийхан, бөөрөнхий 2 сэрвээ нь дээш доошоогоо хурц харвасан байдалтай.. Байгал дээрэ скаляр бол саарал хар хар цэгтэй байдаг байна. Шинжлэх ухаанаар өөр зөндөө өнгө гаргаж авсан байна. Том болсон скаляр бол маш том өргөн нь 15см уртаашаа 26см. Өндөр болох нь, өндөр аквариумд байсанаас шалтгаална.. Эр эмийг ялгах жоохон хэцүү байдаг. Эрүүдийнх нь дух нь том байдаг гэхдээ энэ нь 2жил болсон скалярт л мэдэгднэ.

Скаляр нь аквариумд маш удаж бга болхоор ямар ч нөхцөлд амьдарчихна 22-27градус байна, гэхдээ бүр 17градуст хүртэл байдаг гэсэн. Аквариум өндөр байх шаардлагтай ба өргөн байх нь скалярт ямар ч нөлөөгүй учир нь байгалд угааса нарийхан гол этр-т амьдрдг болхоор.. Скалярийг маш тайван загастай байлгах нь дээр учир нь шогч загаснууд сүүл мүүлийг нь тасдаад хайчихна. Бас өөр шиг нь хэмжээтэй загас байлгах хэрэгтэй. Жижиг загасийг скаляр хазаад алчихна Гуппи, данио, неон этр..

Скалярийг эхэндээ сүргээр нь байлгана 4-6.. Энэний учир нь эд нар паар-аа өөрсдөө сонгодог. хамгийн сайн пар нь өөртөө хамгийн түрслэхэд тохиромжтой газраа сонгож авдаг.. 2дох пар нь арай муу газрыг харин үлдсэн хэд нь парладаггүй..
Тэгээд хамгийн сайн пар нь бусад скалярууда хөөж зодож эхлэдэг. энэ үед нь пар скаляраа өөр аквариумд хийчих..
Скалярт амьд хоолоор тэжээвэл түрслэх нь илүү их байдаг.. Жижиг скалярт байнга амьд хоол өгвөл суга өснө :)
Том болсон скалярт том ширхэгтэй хоол өгнө...
Хаая скалярууд ямар ч шалтгаангүйгээр 7хоног хоол идхээ болидог тэгээд 7 хончоод юу ч болоогүй юм шиг хооло идэж эхлэдэг (Ихэнхи скаляр ингдэг)

За одоо түрслэлтийн талаар ярихууда...
Зөв ба тухлаг аквариумд нийтийн аквариумд түрслэж болдог.. Ингэхийн тулд байнга усаа солиж градусаа 26 дээр болгоно. Пар скаляр нь аквариумд хамгийн түрслэхэд тохжиромжтой газраа сонгоод тэндээ түрсээ шахдаг.. Дунджаар 400-500 гаргана бүүр том охин бол 1000ийг ч шахдаг.. Түрс 2 хоног болоод сэрдэг.. Тэр хүртэл эцэг эх нь түрсээ байнга цэвэрлэж, цагаарсан түрснүүдийг өөрсдөө түүж иддэг (Цагаарсан түрс нь амилдагггүй). Түрс 6 хоноод сэлж эхлэдэг гэхдээ эцэг эх нь зөвхөн нэг газарт нь байлгадаг..  Дахиаад хэд хоноод төл сэлж эхлэдэг тэгхэд маш жижиг ширхэгтэй сайн хоол өгөх ёстой.. Учир нь скалярууд хоолондоо маш эмзэг байдаг.. Жоохон томроод ирхээр трубочник хэрчээд өгнө гэхдэ та маш сайн угааж цэвэрлэсэн байх ёстой учир нь тэдний дархлал нь тогтоогүй байга.
Мөн та фильтр ашиглаж болохгүй учир нь таны бүх зулзагийг сорчихно.. Тийм учир порлонон филтр ав!
За тэгээд сүүлд нь хэлхэд энэ загас түрслэж байх үедээ маш ууртай болдог.. Та шүүлтүүрээ түрснүүдлүү ойртуулах гэж сансний ч хэрэггүй хэрвээ та уурлулвал тэр бүх түрсээ өөрөө идчихдэг, амьд байхад н ч гэсэн..
За тэгээд энэ загасийг маш гое тэжээдэг хүн бол тэгээд л ер нь загас овоо тэжээдэг болчлоо л гэж өөрийгөө дүгнээрэй за амжилт!!

0 comments: