BLOGGER TEMPLATES - TWITTER BACKGROUNDS

Thursday, December 9, 2010

Барбус буюу түүний төрөл

Барбус нь 20 төрөл байдаг юм байна. Бөгөөд өөр өөрийн зан амьдрах орчин өнгө төрөхтөй байдаг. Уучлаарай зарим төрлүүдийн Монгол нэрийн мэдэхгүй байгаа болхоор орос нэрээр нь бичлээ.
1.Барбус алоплавничный (Barbus stoliczkae) буюу Бирма- уг загас нь урт 10см (гэхдэээ эхэвчлэн аквариум 7см хүрдэг) бие нь уртаашаа. Биений гол хэсэг нь улаан шар өнгөтөй, хойд сэрвээ дээр нь хар толботой нүдний хүрээ тод өнгөтөй. Эр эмийн нурууны сэрвээгээр ялгадаг бас үлдэсэн сэрвээ нь эрийхэн шаргал (заримдааа улаавтар) эмийхэн цайвар байдаг.
Арчилгааа гайгуу ойр ойр усын солох шаардлагүй дундаж температур нь 20-26°С
Бирма нь 6-8 сарын дотор нас бие гүйцдэг бөгөөд үржлийн үед температурын 24-27°С болговол тохиромжтой. 400 хүртлэх түрс гардаг.



2.Барбус алый (Barbus ticto)- уг загас нь урт 10см (гэхдэээ эхэвчлэн аквариум 8см хүрдэг) бие нь уртаашаа. Уг загас нь нуруугаараа саарал ногоон, цээжний болон сүүлний хэсэгтэй хар толботой. Эр нь эмээсээ том бас үржлийн үед өнгн нь тодордог.
Арчилгааа гайгуу ойр ойр усын солох шаардлагүй дундаж температур нь 22-26°С
Бирма нь 6-7 сарын дотор нас бие гүйцдэг бөгөөд үржлийн үед температурын 25-27°С болговол тохиромжтой. 300 хүртлэх түрс гардаг.

Saturday, December 4, 2010

Selling aquarium!


















За сайн байцгаануу? Одоо овоо хэдэн нийтлэл бичээд байна :)
Тэгээд одоо надад зарах ком аквариум байна.. Энэ зургандээр харагдаж байгаагаар 3ан давхар, төмөр тавиуртай.. Дээд талын мечностой аквариум 120 литр. Пираньтай нь 100, доод хоосон аква мөн адил 100литр.. Зарвал доторхи бүх юмтай нь зарна!!
88636300 Залгануу.

Friday, December 3, 2010

Скаляр (Scalare)

За өдрийн мэнд..
Өнөөдөр 2дах нийтлэлээ гялзуулчихий..
Скалярийн тухай ямаруу :Р
Скаляр бол маш гое ихэмсэн загас. Аквариумд 100жил болсон ч гэсэн өөрийн алдар нэрээ хаяагүй загас юм даа.. Энэ бол маш сонирхолтой загас.. Төл мөлөө хамгаалж бга этр нь үнэн гое шд...

Thursday, December 2, 2010

Neon

Жирийн неон

Энэ загас бол маш элбэг байдаг.
Click Links to the post to read more information about this fish. Thanks :)

Wednesday, December 1, 2010

For Discus



Ойрд би дискус их сонирхоод байга. Одоогоор надад 6дискус байна. Жижгэвтэрдүү. Тэгээд би дахиж хэдийг авах бодолтой байна. Яахав, дажгүй наймаалцаж болох л юм ggesu@yahoo.com адд хийгээрэй

Зар

За тэгээд ойрд ердөө цаг зав амжилдахгүй байнаа, нийтлэл ч бичэх зав алга..
Тэгээд энэ удаа би нэг зар тарааж байна. Надад зарах аквариум байна.

Sunday, October 31, 2010

Гарчиггүй

Энэ өдрийн мэнд залуусаа? Ойрд гадуур яваад юун блог-оо ч мартаад загсаа хүртэл мартах гэж байна.. Кк. Та бүхэн надад 1 тус болооч. Надад хуучин аквариумд хэрэглэж байсан замагтсан удаан хугцаанд аквариумд байсан модны үндэс, бут мэт аквариумны чимэглэл байвал хайрлаач залуусаа. Жич (Хуучин хэрэглэж байсан, зөвхөн модон)
За залууса удахгүй Терниц-ийн тухай бичнээ.


Sunday, October 24, 2010

Piranha

За сайн байцгаануу залууса? Одоо 10сар дуустал би 1 төрлийн загаснуудыг оруулхаар шийдлээ.. Би монгол нэрийг нь мэдэхгүй юм орсоор xарациновый гэх юм.. (За тэгээд мэддэг улсууд нь хэлээд өгөөрэй).
За "харациновый" энэ төрөлд бүx төрлийн неонууд, терниц, тетра-нууд, пирани-ууд багттаг би бүх загасыг нь бичэх гэсээр байтал 1 нас нэмэх юм шиг байна :D
За энэ удаа хамгийн том xарациновые төрөлд багттаг загас энэ бол Пирань юм..
За Link to the post дараад дэлгэрэнгүй уншина уу..

Friday, October 22, 2010

Сайн уу, залуусаа

Discus Angel Fish
За залууса сайн байцгаануу..
Ойрд их л завгүй явж байна.
Ганцаара блог хөтлөх ч хэцүү юм тэгээд та бүхнээс
загасны талаар сайн мэддэг.. Англи, орос хэлэндээ сайн хүнийг Блогтоо Author-оор авмаар байна тэгээд та бүхэн өөрийгөө чадна гэж бодож байвал ggesu@yahoo.com
Блоггер этр чадахгүй гэж байга хүн санаа зоволтгүй би туслах болно
За та бүхнийг хүлээж байдаа..

Wednesday, October 13, 2010

Swordtail



Сайн байна уу?

Өмнө нь би Мечнос-ийн тухай нийтлэл оруулж байсан одоо арай тодорхой илүү их мэдээлэлтэйгээр нитлэх санаа төрлөө..



Мечносууд Төв Америк, Мексик, Гондурас, Гватемал-ын ойролцоогоор нутагладаг. Энэ хөдөлгөөнтэй загас нь нуур, цөөрөм, том голын салаа жижиг голоор урсгал багатай газаруудаар амьдардаг. Энэ загас нь XX зуунд европ-д аваачин дэлхийн аквариум-чидийн дуртай загас болсон.. Аквариумчид одоог хүртэл Гуппи гэхээсээ илүүтээгээр Мечнос-ийг сонгон авдаг.

Одоо үед Мечнос-ийг туршилтанд оруулан маш олон өнгний вариацуудийг гаргаж авсан. Одоо бол байгалийн өнгөөрөө үлдсэн мечнос маш ховор. Мөн Сүүл, Сэрвээ нь хүртэл өөрчлөгдсөн байна.
Улаан, алтан, лимонон шар, хар, бар (Хар улаан холилдсон), эрээн (Хар улаан цагаан)

Мечнос гэдэг нэр нь орсоос Элдэн Сүүлт гэж орчуулагдана. Ийм нэр авсан учир нь эр загасууд нь сүүлэндээ хурц урд жадтай байдаг болоод ийм нэр авсан..
Эм загасууд нь эрэгтэй загасаасаа маш амархан ялгагдана арай том, сүүл нь сэлэмгүй..
Маш томорлоо гэхэд эм загас нь 8-10см, эрэгтэй загас нь 8см байдаг.

Аквариум тохируулахдаа жижиг навчтай, шигүү авсан нь дээр яагад гэвэл зулзага нь том загаснаас нуугдахад их хэрэгтэй..
Аквариум маш том байх шаардлагагүй ба маш сайн агааржуулагчтай байх хэрэгтэй..
Маш хөдөлгөөнтөи загас учир аквариумнаас үсрэх дуртай байдаг тул аквариумд заавал таг байх хэрэгтэй .

Холлолтын хувьд. Бүх хоол иднэ амьд хоол өгж болно..
Мечнос нь бараг бүх махчин бус загастай зохицоод амьдарч чадна..

Үржилт.
Мечнос нь амьд төрдөг загасны тоонд ордог ба 15-100 зулзага гаргадаг..
Хээлтэй эхийг нь тусд нь маш шигүү ургамалтай аквариумд суулгана.
Зулзагласны дараа эхийг нь үржилтийн аквариумнаас гаргана.
Зулзаг нь төрөнгүүтээ шууд хооллож эхлэнэ цицкоп, артем өгвөл зохистой.
Зөв хоолловол маш хурдан томордог 3-4 сар гэхэд эр загасийн жад нь гарж ирдэг..
5сар болоод үржилтэнд ордог..

Та Мечнос авхаар шийдсэн бол маш сайн ажиглах хэрэгтэй...
Бие нь дээгүүр нь юм туурсан байна уу? Сүүл Сэрвээ далбаа-гаа хураасан байна уу?
Хөдөлгөөн нь хэр байна? гэх мэт асуудлууд бүгд өвчинтөи холбоотой байдаг.
Нэмж зөвлөхөд та шууд аквариум-лууга хийхээс өмнө нь Мечнос-оо давслаг усанд 10мин байлгаад хийвэл өвчин паразит-аас нь салгадаг ба цаашид өвчин халдахаас сэргийлнэ..

Мечнос бол хаа сайгүй байдаг элбэг загас.. Бараг бүх загасны дэлгүүрүүдээр байга гэж бодож байна

Thursday, October 7, 2010

Tropheus Moorii


За энэ удаа их ховор сонин цихлид оруулхаар шийдлээ.
Трофеус Мура (Монгол Нэр бараг байхгүй байх)

Энэ загас нь Цихлид-ний төрөл ба Африк, Танганьика Нууранд байдаг

Биеийн хувьд 15см урт.. Энэ загасны 30 өнгний төрөл гаргаж авсан байна..
Эр Эмийг ялгах бараг боломжгүй яг адилхан өнгөтэй биений хэмжээ бүх юм нь адил зөвхөн түрслэх үед ялгах боломжтой..

Энэ загасыг Танганьика Нуурын бүх цихлидтэй байлгаж болно (100см-аас бага загастай).. Аквариум-аа хийхдээ агуу, хад чулуу, нуугдах нүх этрийг сайн гаргаж өгөх хэрэгтэй. Градус гэвэл 24-27С бхад гайгүй.. Хэт их өндөр градустай байвал Дистроф гэдэг өвчин тусаж магадгүй.. Усыг долоо хоногт 2 удаа 10% солих хэрэгтэй. Усны хатууллаг нь pH7.2-8.5 болно..

Хооллолтын хувьд ургамалын гаралтай байвал зүгээр.. Мэдээж амьд хоол иднэ.. Өдөрт 3ан удаа бага багаар хоолловол их тохиромжтой..

Xарактер-ийн хувьд жоохон асуудалтай их зодолдох дуртай.. Аквариум-д байлгахдаа 5-6 залуу цихлид-ээ хийгээд том болтол нь дасгах хэрэгтэй.. Энэ загасийг байнга ажилгаж байх хэрэгтэй ба Бусад загсийга шоглоод зодоод байвал илүү загсаа аквариумнаас гаргах хэрэгтэй...

Түрслэхдээ их сонин юм байна.. Градус хатууллаг бүх юмаа яг нийтийн аквариумдаа тавина... Түрслэх үедээ бусад загсаа хөөнө (Цихлид л юм чинь тэгжил таара).. Харин ттүрсээ шахчихаад амандаа хийгээд юмуу эсвэл чулуу нь дээр тавиаад эр загас нь эс-ээ тарааж эхлэнэ 3-5 хоногийн дотор сэлж эхлэнэ.. Эм загас нь том болтол нь амандаа байлгах ба.. 30-45 хоногийн дараа зулзагнууд өөрсдөө сэлнэ, энэ үед төлөө Инкубатор-д (Тусдаа аквариум, гэхдээ хайргагүй, фильтр маш зөөлөн байна)хийнэ..

Их л сонин загас шиг санагдлаа өнгөний хувьд их дажгүй юм..

За тэгээд одооноос эрчимтэй мэдээ-гээ нийтлэнэ гэж бодожк байна..
Хүндэтгэсэн Гэсү

Thursday, September 16, 2010

Аквариум доторх амьдрал


Хүн төрөлхтөн ойролцоогоор 4000 жилийн турш жижиг усан сан, усан цөөрөмд загас тэжээж байгаа гэж судлаачид тогтоожээ. Шумерчууд, Египетүүд, Хятадууд… Цаг үеийн явцад энэ бүх нийгмийнхэн загасыг, нэг бол идэхийн тулд, эсвэл ариун гэгээн гэж тооцдог учраас аль эсвэл үзэсгэлэнтэй сайхныг нь харахын тулд тэжээдэг байжээ.

19-р зууны дунд үеэс эхлээд хүмүүс аквариумд загас тэжээдэг болсон байна. Загасыг шинжлэх ухааны үндэслэлтэй хамгийн зөв аргаар тэжээж эхэлсэн үе нь мөн л энэ үед хамааралтай бөгөөд энэ нь Английн Флип Госсегийн хийсэн судалгаанаас эхлэлтэй. Амьд байгаль судлаач Госсе “тэнцвэрт аквариум” гэсэн ойлголтыг анх бий болгосон хүн юм. “Тэнцвэрт аквариум” гэдэг нь амьтан, ургамал, хүчилтөрөгчийн хоорондох уялдаа холбоог нь тооцоолж бэлтгэсэн орчин юм.

Ийм зорилготойгоор 1853 онд Лондоны амьтны хүрээлэнд аквариумын хэсгийг байгуулжээ. Аквариум дотроо тэнгисийн усанд амьдардаг загас, зөөлөн биетэн, дун хясаа гэх мэт төрөл бүрийн сонирхолтой амьтад болон их олон төрлийн ургамал зэргийг хийж олон нийтэд үзүүлж эхэлжээ. Энэ нь зөвхөн Англичуудын сонирхлыг татаад зогсохгүй дэлхийн өнцөг булан бүрт тархсан байна. Өдгөө олон хүмүүсийн шимтэн сонирхдог сонирхлын нэг болох аквариумын ажил нь шинжлэх ухааны үндсэнд тулгуурласан биохими, биологи, экологи, микробиологи, амьтан судлал зэрэг их олон шинжлэх ухааны салбаруудыг ашиглан хийж байгаа билээ.

Ус бол маш олон амьд амьтны гэр нь болсон орчин. Далай тэнгис, гол мөрөн, урсгал ус аль нь ч тэр уснаас бүрддэг амьдрах орчин бөгөөд түүнийхээ хажуугаар нэгэн экосистем мөн билээ. Экосистем дэх амьтай, амьгүй бүх л амьтан бие биетэйгээ харилцан үйлдэлд байдаг. Энэхүү харилцан үйлдлийнхээ тусламжтайгаар өөрөө өөрийгөө болгодог мөн харилцан дутуугаа гүйцээдэг зүй зохицол гайхамшигтай сайхан тэнцвэрт системийг бий болгодог байна. Аквариумнууд ч гэсэн үнэндээ тус бүрдээ бяцхан экосистем юм. Дотор нь байдаг амьтай амьгүй бүгд өөрөөр хэлбэл загас, ургамал, усны хөвд, бактери, чулуу, элс, ус, азот, хүчилтөрөгч гэх мэтчилэн бүгдээрээ л энэ экосистемийн нэгэн хэсэг болдог.

Дэлхий дээр амьд амьтдын оршдог устай орчин, цэнгэг ус, далайн ус, давстай ус бүгд экосистем юм. Аквариуманд ч гэсэн энэ орчныг бүрдүүлж усны амьтдыг тэжээж болно. Өөрөөр хэлбэл Амозоны бороотой ойн мөрөн, Өмнөд Африк, ба Төв Америкийн зарим гол нь цэнгэг усны аквариумыг сайхан чимэх эх үүсвэр нь болдог юм. Далайн аквариумд сэрүүн дулаан бүсийн далай болон халуун бүсийн далайн загаснуудыг тэжээж болно. Жишээ нь шүрэн хадтай, өнгө өнгийн загастай далайн аквариум гайхамшигтай сайхан харагдаж болох юм. Давстай усны аквариумын талаар гэвэл, энэ ус нь, цэнгэг ус далайн усны холилдсон далайн булангуудад байдаг. Энэ ус нь, байгаа байрлалаасаа болоод их хувирамтгай нөхцөлтэй байдаг. Гэвч, энэ хувирамтгай байдал нь олон төрөл байхад нөлөөлдөг бөгөөд ийм усанд нэг нэгнээсээ өвөрмөц сонин маш олон ургамал амьтан амьдардаг. Цэнгэг устай аквариум нь арчилж тордоход хялбар учраас илүү их сонирхдог. Тиймээс ч бид цэнгэг устай аквариумыг судлахаар болж байна. Гэхдээ үүнийг хийхдээ зүгээр нэг амнаас ам дамжсан мэдээллийг олж авах биш шинжлэх ухааны мэдээллийг олж авахыг зорилоо.

Аквариум дотор юу болдог вэ?
Цэнгэг устай аквариумд тэжээдэг түгээмэл загаснуудын ихэнх нь халуун бүсийн болон сэрүүн дулаан бүсийн урсгал усанд амьдардаг бөгөөд эдгээр загаснуудын ихэнх нь урсгал усныхаа янз бүрийн орчны нөхцөлд зохицон амьдарч чаддаг төрлүүд юм байна. Ийм учраас тэдэнд бэлтгэх аквариумны орчин нь тэдний байгальд амьдардаг орчинтой төстэй байх хэрэгтэй. Та цэнгэг усны аквариумд загас, ургамлыг цуг хийлээ гэж төсөөл дөө. Эдгээрийн эрүүл сайхан амьдруулахын тулд юуны түрүүнд энгийн хэрэгцээг нь хангах хэрэгтэй болно. Аквариуманд эрүүл сайхан орчин бүрдүүлэхэд хольцгүй цэвэр ус хэрэглэх нь хамгийн зүйтэй юм. Гоожуурын усыг ихэвчлэн хэрэглэдэг. Гоожуурын ус нь, хүчлийн болон зөөлөн хатуугийнхаа хувьд ч их тохиромжтой байдаг. Аквариумдаа ус хийхдээ химийн хортой бодис орохоос сэргийлэх хэрэгтэй. Жишээ нь гоожуурын усанд байдаг хлор нь загас, усны ургамалд хортой байдаг. Тиймээс гоожуураас авсан усаа цэвэрхэн саванд хийж ойролцоогоор 2-3 өдөр амраавал усан дах хлор нь ууршин алга болдог.

Усны химийн шинж чанар нь дотор нь амьдарч байгаа амьтан ургамалдаа шууд нөлөөлдөг. Цэнгэг усны загаснууд нь зөвхөн тодорхой нөхцөл бүрдсэн орчинд л амьдардаг. Усны хүчлийн хэмжээ, халуун, хатуулаг байдал, ба давс, хүчилтөрөгч, нүүрстөрөгчийн хий, азотын хэмжээ зэрэг нь хамгийн чухал юм. Ургамал бүрийн мөн амьтан бүрийн тэсвэрлэж чадах хүчил, давсны хэмжээ, халуун ба усны хатуурал нь өөр өөр байдаг. Аквариумдаа хийх ургамал амьтнаа сонгохдоо, тэдгээрийн эдгээр хэрэгцээг нь анхаарч үзэх хэрэгтэй.

Загас болон усны ургамлын харилцаа
Аквариумд амьдарч байгаа загас хүчилтөрөгчийг авч, нүүрстөрөгчийн хий ялгаруулдаг. Усны ургамал ч загасны адил хүчилтөрөгчөөр амьсгалж, нүүрстөрөгчийн хий ялгаруулна. Гэхдээ, тэдний нэг чухал онцлог нь фотосинтез явуулдагт байгаа юм. Фотосинтезийн үед нүүрсхүчлийн хий болон ус авч, хүчилтөрөгчийг ялгаруулан, үүнийхээ тусламжтайгаар өөрсдийгөө хангаж байдаг. Ингэж ургамал загас хүчилтөрөгч- нүүрсхүчлийн хийн харилцан солилцоо хийдэг байна. Ийм учраас аквариум дотор загастай ургамлыг хамт хийх нь, орчных нь хүчилтөрөгч, нүүрсхүчлийн хий тэнцвэржихэд хэрэгтэй. Мөн ургамал загасны нуугдах газрыг бас бий болгоно. Хэдий тийм боловч аквариумдаа заавал нэмэлт хүчилтөрөгч шахах хэрэгтэй. Мөн энэ зорилгоор усан дахь ялгадсыг шүүх үүрэгтэй шүүлтүүрийг ашигладаг.

Шүүлтүүр нь усан дахь ялгадсыг цуглуулахын, хажуугаар аквариумаа агааржуулдаг. Ингэх явцдаа усан дотор хийн бөмбөлгүүд үүсгэдэг Үүссэн бөмбөлбөг нь усны молекулуудыг хөдөлгөөнд оруулж, илүү их агаартай урвалд ороход нөлөөлнө. Ингээд хүчилтөрөгч усанд ороход хялбар болдог. Аквариум доторх тэнцвэрт байдлыг хадгалахын тулд маш сайн шүүх системтэй байх хэрэгтэй. Байгаль дээр урсгал ус, гол мөрөн нь нээлттэй систем учир энэ үйл явцыг бий болгох боломжтой. Гэтэл аквариум нь хаалттай систем учир хязгаартай бөгөөд энэ хязгаарын сөрөг талыг арилгахын тулд л шүүх системийг ашигладаг. Маш олон төрлийн шүүлтүүр байдаг бөгөөд заримыг нь аквариум дотор, заримыг нь гадна нь байрлуулдаг.

Аквариум дахь азотын эргэлт.
Амьд биетүүд өөр хоорондоо болон эргэн тойронтойгоо зөвхөн хүчилтөрөгч, нүүрстөрөгчийн хийг солилцдоггүй. Загасны ялгаруулсан ялгадас, хоол ундны үлдэгдэл, ялзарсан усны ургамал ч бас энэ системийн тэнцвэрт байдалд нөлөөлдөг. Энэ бүхэн нийлээд хортой нийлмэл бодис болох шивтэрийг үүсгэдэг бөгөөд шивтэр ихэдвэл амьд биед хортойгоор нөлөөлдөг. Байгаль дээр үүссэн шивтэрийг зарим төрлийн бичил биетэн устгадаг. Мөн аквариумд ч адил байна. Аквариумын дотор загас хийгээд нэлээн удаж, шивтэр их хэмжээгээр үүссэний дараа үүнийг задлагч бичил биетүүд бий болдог.
Nitrosomonas /Нитросомонос/ төрлийн эдгээр бичил биетүүд шивтэрийг богинохон хугацаанд амьд биед хор багатай нитрит (NO2) болгож задалдаг. Энэ үед нитритийг задалдаг Nitrobacter төрлийн бичил биетүүд үүснэ. Эдгээр бичил биетийн тусламжтайгаар нитрит нь нитрат (NO3) болж хувирдаг. Нитрат нь амьд биед хоргүй бөгөөд бага хэмжээгээр байвал ургамал түүгээр хооллодог. Үүнээс гадна Pseudomonas зэрэг хүчилтөрөгчөөр амьсгалдаггүй зарим бичил биетүүд нитратыг задлан азотын хий (N2) болгодог. Эдгээр бичил биетүүд ихэнхдээ шүүлтүүр болон хайрганы дунд байдаг тул аквариумаа цэвэрлэх үедээ бүгдийг нь зайлуулж болохгүй. Аквариумын ус болон шүүлтүүрээ нэг өдөр цэвэрлэсний хэрэггүй. Шинэ усыг цэвэрлээгүй шүүлтүүрээр хийхэд дотор нь байсан тустай бичил биетүүд аквариумд орно.

Азотын эргэлтийг явуулж байдаг эдгээр бичил биетүүд бий болох нь аквариумын доторх тэнцвэрт байдлыг хадгалахад чухал байдаг. Тийм учраас аквариум хийхдээ юуны өмнө хайрга, ус, ургамлаа байрлуулан, шүүлтүүр болон халаагчийг ажиллуулж эхлэх хэрэгтэй. Эдгээр бэлтгэлийг нэг долоо хоног орчим хийсний дараа эхлээд нэг хоёр загас хийх нь тохиромжтой байдаг байна. Эдгээр загаснуудын ялгаруулсан бодис болох шивтэр аквариумд хуримтлагдаж ирэхэд азотын эргэлтэнд чухал үүрэг гүйцэтгэдэг бичил биетүүд үүсч эхэлнэ. Хэдэн долоо хоногийн дараа өөр загас нэмж болно. Аквариум дахь систем нь ойролцоогоор 6 долоо хоногийн дотор тэнцвэрждэг.

Аквариумаа хийж эхлэх үедээ
Аквариум бүрт тоотой хэдэн загас хийж болдог. Хэрвээ энэ тооноос илүү их загас хийвэл системийн тэнцвэр алдагдан, янз бүрийн бэрхшээл үүснэ. Загасанд чөлөөтэй сэлгүүцэн сэлж болох зай хэрэгтэй байдаг. Байгаль дээрх шиг нөхцөл бүрдүүлэхийн тулд аль болох том аквариум сонгосон нь дээр. Учир нь ийм хэмжээтэй аквариум дахь усны гадаргын эзлэх хэмжээ ч их байдаг тул хүчилтөрөгч солилцох явц илүү сайн байна. Мөн аквариум жижиг байх тусам дулаан өөрчлөгдөх, ямар нэг зүйл хувирахад ч загасанд амархан нөлөөлдөг бол том аквариумтай байхад бараг мэдэгддэггүй. Загасанд хэр их талбай хэрэгтэй вэ? Үүнийг тооцоолохын тулд загасны хэмжээг авах хэрэгтэй. Ойролцоогоор 2 см орчим урттай загасанд 4-5 л ус хэрэгтэй байдаг. Гэвч зарим төрлийн загасны хувьд энэ нь тохирдоггүй. Хэт их загастай аквариум нь загасны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Хүчилтөрөгч багадах учир үүнийг тохируулах хэрэгтэй болдог. Ийм тохиолдолд загаснууд агаар амьсгалахын тулд байн байн усны гадаргад гарч ирнэ. Түүнээс гадна олон загасыг хамт тэжээхэд янз бүрийн өвчинд амархан өртөмтгий болдог байна.

Аквариумдаа ямар төрлийн загас хийхээ бодох нь маш чухал. Үүний тулд тухайн төрлийн загасны хэрэгцээ, усны онцлог, тухайн загаснууд бие биедээ зохицох эсэх болон юугаар тэжээдгийг нь хүртэл сайн мэддэг байх хэрэгтэй. Жишээ нь байгальд бусдаараа хооллодог хоёр төрлийн загасыг хамтад нь нэг аквариумд хийх нь ухаангүй хэрэг болно. Ийм загаснууд аквариумын дотор амьд үлдэх эсэх нь үнэхээр хэцүү болох юм.

Загасыг өдөрт 2 удаа хооллодог. Загасыг тусгай хуурай хоолоор тэжээж болно. Энэ хоол нь төрөл бүрийн загасанд зориулан тусгайлан бэлтгэсэн тэжээл байдаг. Хэт их хоол өгвөл загас өвчлөхөөс гадна аквариум амархан бохирддог. Хэрэв өгсөн хоолыг хэдхэн минутын дотор идэж барахгүй байгаа бол хэтрүүлжээ гэсэн үг юм. Ер нь загас хоол тэжээл ховор байсан ч удаан хугацаагаар амьдарч чаддаг. Үүнээс гадна загасандаа амьд хүнс болгож шорвог усны сам хорхой (Artemia), усны нохой бөөс (Daphnia) болон Tubifex авгалдай өт зэргийг өгч болдог.

Усны хатуулаг
Усны хатуулаг гэдэг нь усанд байгаа эрдэс бодис, давсны хэмжээ юм. Эдгээрийн дотор кальци, магнийн карбонатууд байдаг. Цэнгэг усны аквариумд нүүрсхүчил болон нүүрсхүчлийн давс байдлаар оршдог нүүрсхүчлийн хийн хэмжээгээр усны хатуулгыг хэмждэг. Аквариумын загаснуудын ихэнх нь дунд зэргийн болон хэт хатуу усанд тэсвэртэй байдаг.

Хүчлийн хэмжээ
Усны хүчлийн хэмжээг
pH-аар хэмждэг. pH нь 1 байвал тухайн орчин хэт хүчиллэг, 14 байвал тухайн орчин хэт шүлтлэг байна гэсэн үг юм. Цэнгэг усны загасны ихэнх нь pH-ийн хэмжээ 6-9 байгаа орчинд амьдарч чаддаг. Гоожуурын усны хүчлийн хэмжээ нь бараг 7 буюу саармаг байдаг байна.

Аквариумтай холбоотой буруу ойлголтууд

· Жижиг аквариумаас эхлэх хэрэгтэй гэсэн ойлголт өнөөг хүртэл байдаг. Гэвч энэ бол буруу бөгөөд аквариум жижиг байх тусам тэнцвэрт байдал хурдан алдагддаг. Харин шинээр эхлэгчид том аквариум сонгож авах нь зөв юм.

· Загас тэжээх нь их хэцүү гэж үздэг хүмүүс байдаг. Зөв зүйлийг даган, шинжлэх ухаанд тулгуурлан хийгч хэн бүхний хувьд нэг их хэцүү биш юм.

· Аквариумын усыг жилд нэг удаа солиход л хангалттай гэж үздэг нь буруу ойлголт юм. Усыг солих нь загасанд сайн байдаг. Усыг цагт нь солихгүй бол загас өвчлөх, үхэх болон өөр бусад олон сөрөг байдал үүсэх шалтгаан болно.

· Аквариумын ургамлыг арчлах нь хэцүү гэж боддог хүмүүс ч байдаг. Гэтэл хангалттай сайн гэрэлтүүлэг байвал хэцүү ажил биш болно. Мөн эхлэхдээ жирийн ургамлаас эхлэх нь сайн.

· Аквариумаас эвгүй үнэр гардаг гэж үздэг хүмүүс байдаг. Сайн торддог, цаг хугацаатай тогтмол цэвэрлэдэг аквариумд ийм асуудал үүсдэггүй.

· Зарим төрлийн загасыг бохироороо хооллодог гэж боддог хүмүүс байдаг. Гэтэл энэ нь буруу бөгөөд аквариумын ёроолоор зугаалж байгааг ингэж ойлгодог байна.

· Шүүлтүүрээ өдөр нь ажиллуулаад, шөнөдөө унтраах нь зөв биш. Шүүлтүүрийг 24 цагийн турш ажиллуулах ёстой.

Гэртээ авчрахаасаа өмнө сайн бодоорой
Зарим загас муу орчинд бусдыгаа бодвол илүү тэсвэртэй байдаг. Гэвч энэ байдлыг хараад загасаа жижигхэн шилэн саванд байлгах нь буруу юм. Учир нь загас сэлгүүцэн сэлэхэд тохиромжтой зайтай биш учир тохиромжгүй амархан бохирддог. Тийм учраас та загас тэжээхээр худалдан авах үедээ үнэхээр тохирсон орчинг нь бүрдүүлж чадах эсэхээ сайтар бодох хэрэгтэй. Та энэ төрлийн загасыг амархан тэжээж болно гэж үзэх нь жижиг шилэн саванд хийх шалтгаан биш юм. Та аквариумтай болох гэж байгаа бол удаан бэлтгэх хэрэгтэй. Тийм учраас л танд “Түүнийг гэртээ авчрахаасаа өмнө сайн бодоорой” гэж зөвлөж байна.

Tайлбар

Аквариум доторх ургамал нь загасны хэрэгцээт хүчилтөрөгчийн нэг хэсгийг гаргадаг. Аквариум усны 25% - ийг нь хоёр долоо хоногт нэг солиод байхад тэнцвэрээ хадгалж чадна.

Аквариумд шүүлтүүрээс гадна дулаан ялгаруулагч, хэмжигч зэрэг төхөөрөмжүүд байлгах хэрэгтэй. Үүгээр дулааныг нь тохируулж хянах хэрэгтэй. Мөн гэрэлтүүлэгч шаардлагатай. Өдрийн гэрэл байвал илүү тохиромжтой.

Эхлээд хайрга, элс, ургамлаа суулгана. Амраасан ус хийгээд шүүлтүүр ба дулаан ялгаруулагчаа асаана. Ойролцоогоор нэг долоо хоногийн дараа хэд гурван загас тавиарай. Дараа нь бусдыг нь тавина. Аквариум хэвийн нөхцөлд орохын тулд зургаан долоо хоног шаардлагатай.

Хайрга сонгохдоо ч анхаарах хэрэгтэй. Ямар эрдэс бодис агуулж байгааг нь мэдэх хэрэгтэй. Учир нь кальц давс зэрэг нь усны химийн чанарт нь өөрчлөлт оруулж улмаар загас өвчилж болно.

Загаснуудаа тодорхой хугацаагаар ажиглаж энгийн үеийн байдлыг нь сайн харж авах хэрэгтэй. Жишээ нь, Хооллох үедээ сайн харж өвдсөн эсэхийг нь мэдэх хэрэгтэй. Жирийн үед хооллож байгаагаасаа өөр байвал өөрчлөлт гарсан байна гэсэн үг. Юуны түрүүнд худалдаж авахдаа ямар зан араншинтай болохыг нь сайтар асуугаарай. Хуурай хоол өгөхөөс гадна нялцгай биетээр ч хааяа хооллох хэрэгтэй.

Saturday, September 11, 2010

Best 10 Selling Fishes

Сайн байцгаана уу? Би аккоунт-аа хакердуулаад өөр админ-ийнхаа аккоунт-аар орж байна.. Энэнээс хойш би энэ монгол-дайчин гэсэн аккоунт-аар мэдээлэл нэмэх болно..

За одоо хамгийн их борлуулалттай загасуудийг танилцуулья

1. Алтан загас (Орсод гэхэд л 250000 зарагдсан байна)












2. Неон жирийн









3. Гуппи (Бүх төрөл)














4. Акулан Барбус













5. Петушок











6. Сом (Төрөл бүрийн)








7. Суматр Барбус (Бүх төрөл)









8. Галт Хун











9. Алиалагч сом








10. Бабочка (Аписторрама Рамирези)

Saturday, July 17, 2010

Бабочка (Apistogramma ramirezi)



Бабочка (Apistogramma ramirezi) Уг гарал: Венезуэль, Колумбия Manaihan Link To The Post gej delgerengui uzehiig medej baiga baih gej naidnam!

Aquarium


За сайн уу найзууда, Одоогоор би Бабочка гэдэг цихлид-ний талаар нийтлэл бичиж байна тэрнээс өмнө нь 1 юм бичээдхий.. Аквариум зарах санаатай Төмөр тавиууртай бүх хэрэгслэлтэйгээ (Агааржуулагч, халаагч, фильтр, хайрга, аквариумны таг..) хямдхан өгнө 3ан давхар тавиууртай бүгд 100 литрийн аквариумтай маш хямд өгнөө.. Өөр жижиг сажиг аквариумнууд байна 10, 20, 40, 50 гэх мэт.. Бас болоогуй маш хямд загас зарна Даун Цихлид-ууд одоохондоо зулзагаараа байна (Хямд байга шүү) томрох тусам айхтар үнтэй болно шүү... Хэдэн Данио, Гурам, Айтайхан Гуппи-нуудийг бөөнөөр нь хямд өгнө.. За ард түмэн минь ggesu@yahoo.com луу Мессэнжэрдээрэйдээ Байнга онлайн байна шүү! Гэсү

Friday, July 16, 2010

Photo Gallery

За өнөөдөр нилээн засвар хийв..
Гайгүй болсон байх гэж хувьдаа бодном. ЛОЛ

Цаашид нийтлэл нийтлэхэд надад зураг хэрэг болох нь тэгхээр загасчидаасаа загасныха сайн чанрын зурагнуудийг явуулаарай.. Ямар ч загасных хамаагүй Би явуулсан хүнийх нь нэр устай нь нийтлэх болно.. Aавсан зурагнуудаа ggesu@yahoo.com явуулхаа мартваа найзуудаа! Блогийнхоо хэсэгт Gallery нээгээд тэндээ байршуулах болно

Гэсү

Гуппи (Poecilia reticulata)






Гуппи (Poecilia reticulata)
Гуппи бол Латин Америкийн Хойд хэсгээр нутагладаг.. Гэвч одоо цагт өсгөж үржүүлсээр бүх улс орнуудаар бий болсон байна. Олон жилийн туршилт явагдсаний эцэст маш олон төрлийн Гуппи-г гаргаж авсан Хамгийн "амархан" загас юу вэ гэж асуувал ихэнх загасчид маань гуппи гэх байх.. Загасний дэлгүүрүүдийн худалдагч нар шинээр загас авж байгаа хүмүүсд Гуппи-г санал болгодог.. Үнэн хэрэгтээ энэ "амархан" загастай тийм ч амар байхад хэцүү болвуу. Xовор төрлийн гуппи-г тэжээхэд маш хэцүү учир нь тэд маш эмзэг байдаг.. Яахав тэжээгээд л, xараад л байхад амархан л даа, гэвч цэвэр зулзага авах, сүүлийг нь задлах, гое өнгө гаргаж авах гэх мэт маш хэцүү асуудлууд байдаг.. Өнөө цагт яаг хэдэн төрлийн гуппи байдагийг хэлхэд маш хүндрэлтэй, яагаад гэвэл жил ирэх тусам олон туршилтууд явагдаж улам их төрлүүд бий болж байна. Биений өнгө, хэмжээ, галбир ба сэлүүрүүдийн өнгнөөс шалтгаалан төрлүүдийг нь тогтооно. Эр Гуппи-ний хэмжээ 3См хүртэл, эм нь 6См хүртэл.. Эр загасуудийх нь бие нь жижигхэн, нарийхан, 2 талаасаа шахуу байдаг. Охин загасийх нь Том гэдэстэй эрэгтэй загасаасаа арай урт, ба өнгө муутай байдаг. Эрэгтэй гуппи нь гое урт Зураг, өнгтэйгөөс гадна маш гое урт сэлүүрүүдтэй. Гуппи-г нийтэд нь таглаатай аквариумд хийвэл зохимжтой. Хурдан хөдөлгөөнтэй загастай байлгаж болохгуй учир нь барбус мэтийн загаснуудтай байлгаж болохгуй ер нь энэ загасийг дангаар нь нэг төрлөөр нь тэжээвэл үнхээр гое харагдана.. Ургамлийн талаар гэвэл хатуу навчтай, хурц өнцөгтэй зүйлс хийж болохгуй because сүүлээ гэмтээх аюултай. Жижиг навчтай, өтгөн ширэлдсэн ургамал их сайн бас зулзаганд хөвдөг ургамал дажгүй (Манайд Хөвдөг Нар гэж ургамал байдаг юм) Температурийн хэлбэлзээнд их тэвчээртэй, гэвч градус-аа 20-26 °С; gH 25°; pH 6,5 - 8,5, гэхдээ 7,0 байвал маш сайн. Градусын хурц өөрчлөлт эрэгтэй гуппи-ний сэлүүрүүдэд их нөлөөлнө. Усаа 3/1-ээр солиж байвал сайн.. Бас 1 юм дурдхад 10 литр усанд нэг чимх давс сүүлэнд нь их сайн бас Спиртийн хольцтой иод тун бага хэмжээгээр хийвэл тун дажгуй.. Хооллолтын хувьд бүх төрлийн хоол иднэ ялангуя амьд хоолийг амтархан иднэ, гэвч гол анхаарах зүйл гэвэл хоол ихдүүлж болохгүй учир нь хоол ихэдсэнээс болж үржилгээнд орж чадахгүй болно.. Жижиг төл-өнд өдөрт 3ан удаа хооллоно, эр эм нь ялгагдсан Гуппи-нд өдөрт 2 удаа, үржүүлгэнд орж байга том Гуппи-нд өдөрт 1 удаа байхад хангалттай.. Гуппи бол амьд зулзагладаг загасний тоонд орно.. Түрс нь эмийн гэдсэнд боловсроно, төрөх үедээ шууд сэлэж эхлэх зулзага гаргана. Гарсан зулзаганд шууд хоол өгнө Артем л сайн даа.. 3-6 сар болоод яг нас бие нь гүйцнэ.. Хэдэн зулзага гаргах нь Төрүүлж буй эм Гуппи-ний чанар, хэмжээнээс шалтгаална 10-аас 150 хүртэлх төл гаргана.. Жирэмсэн гуппи болон ойролцоо хэдийгээр төрөхийг нь тодорхойлход амахран Гэдэсний ард хар толбо тодрох тусам төрөх өдөр нь ойртоно.. Хэрэв эм загас төрж чадахгүй байвал тал усыг нь солиоод үз эсвэл төрөх гэж байга эмийнхээ аквариумд эрэгтэй загас суулгачих.. Төрж эхлэнгүүт эрэгтэй загасийг буцаанаа..